Зах, худалдааны төвүүд энэ сарын 29-31-нд хэвийн ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-29 12:10:24

Шинэ жилийн баярыг угтан зах, худалдааны төвүүд энэ сарын 29-31-нд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

Мөн "Миний сүлжээ", "Номин", "Имарт" "Боса", "Сансар" зэрэг сүлжээ дэлгүүрүүд цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин баярын дараа захууд 2-4 хоног амрахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, Хархорин ирэх сарын 01-02-нд, Нарантуул зах 01-04-нд, Сандуй худалдааны төв 01-02-нд амрах аж.

Арилжааны банкууд өөр өөрсдийн дотоод журмын дагуу ажиллах хуваариа боловсруулжээ. Тухайлбал, Хаан банкны бүх салбар энэ сарын 29, 31, ирэх сарын 01-нд амарна. Харин энэ сарын 30-нд Их зах, Амгалан, Хүчит шонхор, Зуун айл, Нарантуул зэрэг тооцны төвүүдээ хэвийн ажиллуулахаар төлөвлөсөн байна. Бүх банкны лавлах утас болон цахим хаягууд хэвийн ажиллах тул иргэд ажиллаж буй салбарууд, цагийн хуваарь зэргийг тодруулах бүрэн боломжтой юм.

Ч.Ариунболд

相关新闻