МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албыг Л.Нинжжамц хашна
МОНГОЛЫН МЭДЭЭМҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн энэ сарын 28-ний өдрийн хуралдаанаас МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөв.
Ерөнхий захирал чөлөөлөгдсөнтэй холбогдуулж МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр МҮОНРТ-ийн дэд захирал Л.Нинжжамцыг томилсон байна.
Л.Нинжжамц нь “Толь” сонины Ерөнхий редактор, Монголын сонины холбооны Гүйцэтгэх захирал, МҮОНРТ-д Тамгын газрын дарга, ЗГХЭГ-т Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, Хэвлэл мэдээллийн албаны дарга, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, "Өглөөний сонин"-ы Ерөнхий эрхлэгч болон МҮОНРТ-ийн дэд захирлын албыг тус тус хашиж байв. Тэрбээр философич, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд эрх зүйн магистрийн зэрэгтэй.
Б.Туул