Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-02 12:11:24

Хөдөлмөийн хөлсний доод хэмжээ энэ сарын 01-нээс 25 хувиар нэмэгдэж, 240 мянган төгрөг боллоо.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-нд хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ оны нэгдүгээр сарын 01-нээс 240 мянга байхаар тогтоосон. Ингэснээр нэг талаараа иргэдийн орлого нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм. Нөгөө талаар зарим хуульд заасан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ногддог торгуулийн хэмжээ нэмэгдэнэ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192000 төгрөг болгосноос хойш өөрчлөлт ороогүй байсан билээ. Өнгөрсөн онд МҮЭХ-ноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмэгдүүлэхийг шаардсан ч Засгийн газар болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос эдийн засаг хүндрэлтэй байгаа тул биелүүлэх боломжгүй гэж үзснээр 25 хувь дээр тогтсон юм.

Ч.Ариунболд

相关新闻