Цэвэрлэсэн ус ашиглах стандарт боловсруулах захиалга өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЭмээлтийн хөнгөн үйлдвэр, технологийн парк цэвэрлэсэн ус ашиглах стандарт боловсруулах захиалгыг Стандартчилал хэмжил зүйн төвд хүргүүлсэн байна.
Тодруулбал тус паркийн газар доорхи инженерийн шугам сүлжээний хонгилын системээр дамжуулан цэвэрлэсэн усыг буцаан ашиглах шугам төлөвлөж, “Элста” ХХК-иар зураг төслийн ажлыг гүйцэтгүүлж буй аж.
Монгол Улсад цэвэрлэсэн усны стандарт боловсруулсан ч цэвэрлэж гарсан усыг юунд ашиглах нь тодорхой бус байгаа тул дээрхи стандартыг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх нь чухал хэмээн Эмээлтийн хөнгөн үйлдвэр, технологийн паркаас мэдэгдлээ.
Энэтхэг улс болон Азийн зарим орнуудын туршлагаар цэвэрлэх байгууламжаас гарах усыг байгальд нийлүүлэхээс өмнө загас үржүүлдэг жишиг бий аж. Мөн усны чанарыг хянахын тулд ерөнхий төлөвлөгөөндөө цэвэрлэх байгууламжаас гарах хэсэгт цөөрөм байгуулдаг байна.
Б.Заяа