Дүрмээ баримталж явахыг жолооч нарт анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-01-03 16:53:09

Жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомж, анхааралтай, дүрмээ баримталж явахыг Замын Цагдаагийн Албанаас анхаарууллаа.

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр өчигдөр нийт 281 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 242 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 18 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

Тухайлбал БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Баруун 4 замын уулзварт "Shaolin" маркийн автобусны жолооч Д нь "Prius" маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 52 настай эрэгтэй Э, 51 настай эмэгтэй Д нарын 8 хүн, БЗД-ийн нутаг Цагдаагийн академийн өргөн чөлөөнд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ын "Daewoo BS" 106 маркийн автобусны жолооч О нь Эмсид ХХК-ийн H, "Aero City" 540 маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 50 настай эмэгтэй Э, 45 настай эмэгтэй Ц нарын 4 хүн гэмтсэн байна.

 

相关新闻