Хүүхэд хамгааллын асуудалд анхан шатны мэргэжилтнүүдийн анхаарлыг хандуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-01-05 10:08:09

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сантай хамтран Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчдийн нэгдсэн сургалт, семинарыг Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд зохион байгуулж байна.

Сургалтын зорилго нь салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх явдал юм. Иймээс орон нутгийн анхан шатны нэгжид ажиллаж буй дарга, мэргэжилтнүүдийг хамруулж буй аж. Нэгдсэн сургалтаар хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, эрх зүйн шинэчлэлийн талаар нэгдсэн мэдээлэл өгч, ойлголтоо тодорхой болгож зөвлөлдөх, шаардлагатай гарын авлагаар ханган ажиллана гэж семинарын зохион байгуулагчид хэлж байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх энэ үеэр хэлсэн үгэндээ, “Салбар дундын хамтын ажиллагаа чухал. Тэр дундаа хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажиллагааг улам бэхжүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллахыг зорьж байна. Анхан шатны нэгж бүр эрсдэлт бүлгийн гэр бүл болон хүүхдийн тоог гаргаж, тэднийг соён гэгээрүүлэх, хамгаалах арга хэмжээг авч ажиллана” гэв.

ХНХЯ болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас иргэдэд хүрч ажилладаг мэргэжилтэн, дарга нараа чадавхжуулах зорилгоор зохион байгуулж буй уг сургалт энэ сарын 6-нд өндөрлөх юм.

Б.Туул

相关新闻