Сүхбаатарын сэтгүүлчид чуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-05 11:47:33

Сүхбаатар аймгийн гаралтай 50 гаруй хүн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна. Тэгвэл эдгээр хүмүүсээ нэгтгэх, хамтран ажиллах, туршлага солилцох Талын түрлэг нэгдлийг үүсгэн байгуулах зорилгоор Сүхбаатар нутгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчид анхдугаар уулзалтаа хийх гэж байна.

Чуулганаар Талын түрлэг нэгдлийг албан ёсоор байгуулж, гишүүдийн саналаар тэргүүн болон тэргүүлэгч гишүүдийг сонгох юм. Ингэснээр Монгол орны өнцөг булдан бүрт ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн ажилтнууд хоорондоо байнгын харилцаа холбоотой байж мэдээ мэдээллээ солилцох, нутаг орноо сурталчилах, нэгэн сэтгэлээр хамтран ажиллах, мөн нэг нэгнээ дэмжих гээд олон талын ач холбогдолтой юм.  

Анхдугаар чуулга уулзалт энэ сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Чуулганд Сүхбаатар аймагтаа ажиллаж амьдарч байгаа хэвлэл мэдээллийн ажилтнуудаас найман хүн албан ёсоор оролцоно.

Т. Одончимэг

相关新闻