Хиймэл нууранд цөмөрсөн машиныг татаж гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-01-07 10:43:48

Увс аймгийн Давст сумын нутаг “Шүдэн уул” гэдэг газар Давсны уурхайгаас давс ачаад буцаж явсан автомашин хиймэл нууранд цөмөрч орсон тухай дуудлага энэ сарын 4-нд тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан албан хаагчид ажиллаж, дуудлага авснаас нэг хоногийн дараа автомашиныг нуурнаас гаргаж, эзэнд нь хүлээлгэн өгчээ.

Тус автомашин хиймэл нууранд эргээс 10 метрийн зайд, гурван метрийн гүнд цөмөрч орсон байжээ.

Б.Туул

相关新闻