Гимнастикчид ОХУ-аас 3 алт, 1 мөнгөн медаль хүртээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОХУ-ын Благовещенск хотноо өнөөдөр эхэлсэн спортын гимнастикийн олон улсын тэмцээнээс манай тамирчид гурван алт, нэг мөнгөн медаль хүртээд байна.
Тэмцээнд Монгол, Филиппин, ОХУ /Владивосток, Благовещенск, Чита, Хабаровск, Райчихинск, Сахалин, Белогорск, Комсомольск, Биробиджан, Якутск/ гэсэн гурван орны нийт 14 багийн 100 гаруй тамирчид өсвөр нас, насанд хүрэгчдийн ангиллаар өрсөлдөж байгаа юм.
Манай эрэгтэй тамирчдаас Э.Эрдэнэболд (Спортын II зэргээр) 9 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 60.900 оноогоор алтан медаль, Д.Энхтүвшин, (Спортын I зэргээр) 17 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 69.950 оноогоор алтан медаль, Б.Болдбаатар, (Спортын I зэргээр) 17 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 69.950 оноогоор мөнгөн медаль, А.Энхтулга (Насанд хүрэгчдийн ангиллаар) 9 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 82.550 оноогоор алтан медаль тус тус хүртжээ.
Эмэгтэй төрлийн тэмцээн үргэлжилж байна. Б.Мөнхсайхан (Насанд хүрэгчдийн ангиллаар), Г.Мөнхзол, Г.Мөнхзул, А.Болор-Эрдэнэ нар (Спортын дэд мастерын ангиллаар), Э.Мөнхнаран (Спортын I зэргээр) нэрын манай эмэгтэй гимнастикчид ур чадвараа сорьж байгаа юм.
Д.Өлзий