Шилдэг жүдочид эхний тойрогтоо ялагдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЖүдо бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд өнөөдөр эхэлсэн бөгөөд шилдэг жүдоч Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар нар эхний тойрогтоо ялагдлаа.
Энэ жилийн УАШТ-ий дуулианыг “Женко” клубын тамирчин Б.Мөнхбаяр эхлүүлж эхний тойрогтоо залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, 66 кг жингийн дэлхийн шилдгүүдийн нэгд орж байгаа ОУХМ Д.Төмөрхүлэгийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр яллаа.
Харин дараагийн онцлох барилдаан 66 кг-д өрсөлдсөн Д.Алтансүх, дэлхийн аварга Г.Болдбаатар нарын дунд өрнөж Токиогийн “Их дуулга” тэмцээний хүрэл медальт, Азийн аварга, “Хангарьд” спорт хорооны тамирчин Д.Алтансүх хоёрдугаар тойрогт Г.Болдбаатарыг нэмэлт цагт торгуулиар ялсан байна.
Д.Өлзий