Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр Д.Бат-Эрдэнэ улиран сонгогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-01-16 17:17:41

Монголын боксын холбоо /МБХ/-ны ээлжит их хурал өнөөдөр МҮОХ-ны байранд болж ерөнхийлөгчөөр Д.Бат-Эрдэнэ улиран сонгогдлоо.

“Рио-2016” зуны олимпийн наадмын мөчлөгт Монголын боксчдыг удирдан тэргүүлж ажилласан Д.Бат-Эрдэнэ дахин “Токио-2020” зуны олимпийн наадамд баг тамирчдаа бэлтгэн оролцуулах үүргийг дахин гүйцэтгэхээр болж байна.

Энэхүү их хуралд 110 гаруй төлөөлөгч оролцож холбооны цаашдын зорилт, хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцжээ. Харин МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга сонгох ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулсан байна.

Д.Өлзий

相关新闻