Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар эрдэмтэд чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "АНУ-ын Зүүн хойд Азийн бодлого ба Монгол-Америкийн харилцаа" сэдэвт залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал маргааш СЕХ-ны байранд болно.
Эрдэм шинжилгээний бага хуралд Гадаад хэргийн яам, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхим, АНУ-ын энхтайвны корпус, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн залуу эрдэмтэн судлаачид АНУ-ын бүс нутгийн бодлого, Монгол-Америкийн өнөөгийн улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, боловсролын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хөндсөн илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд дээрх байгууллагын нийт 100 гаруй зочид төлөөлөгч оролцоно. Бага хурлыг Монгол-Америкийн нийгэмлэг, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Улаанбаатар бодлогын судалгааны төв хамтран зохион байгуулах аж.
Б.Туул