1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч энэ сард татвараа төлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЭнэ сард 1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч нар татвараа төлөх юм байна.
Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг.
Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрт хуваарилсан. Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар: 1, 6-гаар төгссөн бол нэгдүгээр сард, 2, 7-гоор төгссөн бол хоёр дугаар сард, 3, 8 -аар төгсссөн бол гуравдугаар сард, 4, 9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард, 5, 0 -ээр төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм байна.