Нэг хүн 35 ба түүнээс дээш удаа цусаа бэлэглэвэл "Хүндэт" донор болдог
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын Донорын холбоо энэ оны эхний цусны донорын өдөрлөгийг МУБИС-ийн оюутан залуусаас эхэллээ.
Монголын Донорын холбооны гүйцэтгэх захирал Б.Мандах ярихдаа, “Манай холбоо сар бүр цусны донорын өдөрлөгийг Цусны төвтэй хамтран их, дээд сургуулиуд дээр зохион байгуулдаг. Манай үйл ажиллагаанд МУБИС-ийн залуус идэвхтэй оролцож байна. Өчигдөр 70 оюутан, өнөөдөр 30 гаруй оюутан цусаа хандивлалаа. Манай донорын холбоонд 350 гаруй хүндэт донор бий. Нэг хүн 35 ба түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн тохиолдолд хүндэт донор болдог. Эдгээр хүмүүсийг жилдээ нэг удаа магадлан итгэмжлэгдсэн сувилалд үнэ төлбөргүй 10-14 хоног амараадаг болохыг Донорын тухай шинэчлэсэн хуулийн журамд тусгасан. Манай холбоо сард 3-4 удаа явуулын баг аялуулж, жилд давхардсан тоогоор 25-30 байгууллагын ажилтнуудаас цус авдаг. Эрэгтэй донорууд хоёр, эмэгтэйчүүд гурван сард нэг удаа цус өгдөг. Нэг удаа 400 гр цус хандивладаг гэж бодохоор тухайн донор жилд 1.6 литр цус хандивлаж байна” хэмээв.
М.Аминаа