“Жүдо сурагч” тэмцээн эргэн ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЯпон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Масато Такаока саны нэрэмжит "Жүдо сурагч" тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд хоёр өдрөө үргэлжилж шилдгүүдээ тодруулав.
Тус тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Япон Улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд нийт 32 байгууллагын 404 сурагч тамирчин ур чадвараа сорин өрсөлдөв.
“Жүдо сурагч” тэмцээн нь 1980-1990-ээд онд жүдо бөхөөр хичээллэдэг манай хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг медаль гардуулдаг цөөхөн тэмцээний нэг байсан юм. Тухайн үед сурагчид медаль зүүж, спортын амжилтын үр шимийн хүртдэг байсан тухайн үеийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын нэрэмжит “Жүдо сурагч” тэмцээн өнөөгийн сурагч багачуудад эргэн ирж байна.
Тус тэмцээний медалийн төлөөх барилдаанууд өнгөрсөн бямба, ням гарагт Спортын төв ордны А танхимд болсон бөгөөд ноён Элчин сайд Масато Такаока сан Монгол хүүхдийн барилдааныг тус ордонд очиж шимтэн үзэж сонирхлоо. Тэрбээр уг тэмцээний шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин болон цэвэр ялалт байгуулсан тамирчдыг Япон улстай танилцах аяллын эрхийн бичгээр шагнаж урамшуулсан байна.
Мөн энэ үеэр Элчин сайд Масато Такаока-д МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга "Сурагч-2017" тэмцээний дурсгалын алтан медалийг гардууллаа.
Д.Өлзий