Д.Батсүрэн боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-01-30 15:24:23

Монгол Улсын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах шалгалтанд "Рио-2016" олимпийн наадамд баг тамирчдаа удирдан дасгалжуулж амжилттай оролцсон Д.Батсүрэн хамгийн өндөр оноо авч тэргүүлжээ.

Өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан сонгон шалгаруулалтанд найман дасгалжуулагч өрсөлдсөн юм. Монголын боксын холбооноос Д.Батсүрэнг шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар,  Н.Мөнхсайханыг дасгалжуулагчаар, Б.Пүрэв-Очирыг эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар томилсон бол залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар С.Эрдэнэбатыг ажиллуулах саналыг өнөөдөр Үндэсний шигшээ багийн албанд хүргүүлжээ.

Д.Өлзий

相关新闻