Марафонч Б.Мөнхзаяа 17 дугаар байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-01-30 15:32:54

Японы Осака хотод дэлхийн шилдэг эмэгтэй гүйгчдийн марафон гүйлтийн олон улсын тэмцээн өнгөрсөн ням гарагт /01.29/ болж манай тамирчин Б.Мөнхзаяа 17 дугаар байрт шалгарлаа.

Олон улсад нэр хүндтэй Осакагийн 36 дахь удаагийн марафон гүйлтийн тэмцээнд 390 гаруй тамирчид өрсөлдсөнөөс 362 гүйгч барианд амжилттай хүрсэн байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Б.Мөнхзаяагийн хувьд 2 цаг 33 минут 57 секундын амжилтаар 17 дугаар байрт барианд оржээ.

Д.Өлзий

相关新闻