П.Орхон И.Ярыгины нэрэмжит тэмцээний хошой алтан медальтан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-01-30 16:49:17

Алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн гурван өдөр үргэлжилж шилдгүүдээ тодруулав.

Тус тэмцээний хоёр дахь өдөр 75 кг-д Г.Уртнасан анхны алтан медалиа зүүв. Гавьяат дасгалжуулагч З.Дүвчингийн шавийн алтан медаль нь манай бөхчүүдийн энэ тэмцээнээс авсан 10 дахь алтан медаль байв. 53 кг-д Д.Отгонцэцэг мөнгөн медаль хүртсэнээр тус тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийн бүрэн цуглуулгатай боллоо.  Харин энэ жинд Э.Сумьяа тус тэмцээний 3 дахь хүрэл медалиа хүртжээ.

55 кг-д А.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдаанд Э.Даваачимэгийг 2:1 онооны харьцаагаар хожиж хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр тус тэмцээний хошой хүрэл, мөнгөн медальт бөх болж байна. 63 кг-д ОУХМ П.Орхон хагас шигшээ барилдаанд Японы бөх Аяка Итог 10:0 оноогоор дийлж алтан медалийн төлөө Инна Тражуковаг 7:6 оноогоор хожиж энэ тэмцээний анхны хошой алтан медальт бөх болов. Түүний багш Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр түүнээс дутахгүй баярлав.

Манай эмэгтэй бөхчүүд энэ тэмцээнд амжилттай оролцож хошой алт, мөнгө, 5 хүрэл нийт 9 медаль хүртсэн бол эрэгтэй бөхчүүд нэг хүрэл медаль авлаа. Эрэгтэйчүүдийн 125 кг-д Н.Золбоо хүрэл медаль хүртсэн юм.

Д.Өлзий

相关新闻