Д.Мөнхжаргал 216-р цэцэрлэгийн  нэг ангийг тохижуулж өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-01-30 18:01:13

 НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал Нийслэлийн 216 цэцэрлэгийн нэг ангийг хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, номоор ханган тохижуулав.

Тэрээр энэ үеэрээ "Хүүхдийг багаас нь хөгжүүлэх нь хамгийн чухал" сэдвээр эцэг, эхчүүдэд лекц уншсан юм. Ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургуулийн чанар, үр дүнг сургуулийн өмнөх боловсролтой шууд хамааралтай. Тиймээс сургалтын материаллаг бааз, хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон тоглоом, багш нарын гарын авлага, үзүүлэх материалд хангалттай төсөв хуваарилах, эцэг, эхчүүд сайн дураараа үүнд идэвхитэй оролцох нь чухал гэдгийг Д.Мөнхжаргал онцлов.

Хүүхдийн тархины бүтцийн хөгжлийн 85 хувь нь 0-5 насанд бүрэлдэн тогтдог. Хүүхэд төрөхдөө 100 сая гаруй мэдрэлийн эстэй төрж, секунд тутамд 700-1000 шинэ эс, холбоос үүсгэж байдаг аж.  Мөн хүүхэд гурван нас хүрэхэд  тархины мэдрэлийн эсийн холбоос нь насанд хүрсэн хүмүүсээс хоёр дахин олон болдгийг жишээгээр тайлбарласан.  Мөн Нобелийн шагналт эрдэмтэн Жеймс Хейкман 0-6 насанд хүүхдийн боловсролд оруулсан нэг ам. долларын хөрөнгө  13 дахин үр өгөөж өгдгийг нотолж байжээ.

М.Аминаа

相关新闻