Монголын өсвөрийн сумочид Хакүхо аваргын нэрэмжит тэмцээнд аман хүзүүдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сумо бөхийн 69 Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн сумо бөхийн олон улсын уралдаан долоо дахь жилдээ амжилттай болж шилдгүүдээ тодруулав.
Тус тэмцээнд дэлхийн олон орны 1270 гаруй хүүхэд оролцож, 144 багаас Монголын баг мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Энэ тэмцээний 11 насны ангилалд манай тамирчин Э.Жавхлантөгс хүрэл медаль хүртсэний зэрэгцээ тусгай гурван шагналын нэг болох дайчин барилдаантай бөхөөр шалгарч цомын эзэн болсон байна. Их аварга М.Даваажаргал тус тэмцээнийг үзэж монгол хөвгүүддээ баяр хүргэжээ.