О.Балжинням хамгийн өндөр оноог авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЖүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтын дүнг өчигдөр /2017.01.30/ БТСГ-ын Шигшээ багийн албанд танилцуулахад Ардын багш О.Балжинням хамгийн өндөр оноог авсан байна.
Тус шалгаруулалтанд нийт есөн хүн оролцсон юм. “Рио-2016” олимпийн наадамд жүдочдоо бэлтгэн оролцуулсан ахлах дасгалжуулагч О.Балжинням ийнхүү дахин “Токио-2020”-д тамирчдаа сойх эрхийг гардах магадлал өндөр болов.
Есөн дасгалжуулагчийг Х.Эрдэнэт-Од, Х.Цагаанбаатар, Д.Баттулга, Г.Дашдаваа нар оноогоор удаалжээ. Жүдо бөхийн холбоо эдгээр дасгалжуулагчийн авсан оноо, холбооны байр суурийг нэгтгэн, шигшээ багт танилцуулжээ. Ойрын үед жүдо бөхийн залуучуудын болон насанд хүрэгчдийн шигшээ багийн дасгалжуулагчдын нэрс албан ёсоор тодрох юм.
Дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтанд оролцогчид хэлний мэдлэг, компьютер, мэргэжлийн ур чадвар, спортын анагаах ухаан гэсэн дөрвөн үзүүлэлтээр шалгуулдаг байна.
Д.Өлзий