Өсвөрийн тамирчид “Алтан туухай” тэмцээнд хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-14 15:42:25

Монголын хүндийн өргөлтийн холбоо/МХӨХ/-ноос олон жил зохион байгуулаагүй тасраад байсан өсвөрийн хүндийн өргөлтийн тамирчдын дунд явагддаг “Алтан туухай” тэмцээнийг дахин сэргээхээр болжээ.

Тус тэмцээн хоёрдугаар сарын 17-18-нд Спортын төв ордны хүндийн өргөлтийн зааланд зохион байгуулж шилдгүүдээ тодруулна. Тус тэмцээнийг "Монгол жонш" компани ивээн тэтгэн явуулахаар болсон байна. Тэмцээнд хөвгүүд 36, 40, 44, 50, 56, 62, 69, 77, +77 кг, охид 36, 40, 44, 48, 53, 58, 63, +63 кг-д өрсөлдөнө.

Д.Өлзий

相关新闻