6.9 сая төгрөгийн шагналын сантай эссе бичлэгийн уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-02-14 18:10:27

Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслийн хүрээнд "Бидний оролцоо-Улсын хөгжил" сэдвийн хүрээнд эссе бичлэгийн уралдаан зарлалаа.

Уралдааны зорилго нь төрийн болон нийгмийн үйл ажиллагаанд иргэд, олон нийт оролцох хууль тогтоомжийн эрх, үүрэг, хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл түгээх, иргэдийн оролцоог сурталчилах, идэвхжүүлэхэд оршиж байгаа юм. Эссенд өнөөгийн иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлыг хөндсөн, шийдвэрлэх арга зам, гарцыг хайсан агуулгатай байх юм.  Иргэдийн сонирхлыг татахуйц, ойлгомжтой хэлбэрээр тэдний нийгмийн хөгжилд оролцох сэдлийг төрүүлэх, иргэдийн оролцоог уриалсан “Би, бид оролцож байж шийднэ” гэсэн агуулгыг харуулсан байх гэнэ.

Уралдааныг өсвөр насныхан /13-18/, залуучууд /18-25/, бусад иргэд гэсэн гурван түвшинд зохион байгуулах ба материалыг энэ сарын 9-21-ний өдрийн 16.30 дуустал цаг хүртэлх хугацаанд хэвлэмэл байдлаар хүлээн авах юм. 

Уралдааны нийт шагналын сан 6.9 сая төгрөг бөгөөд түвшин тус бүрт байр эзлүүлнэ. Нэгдүгээр байр нэг сая, хоёрдугаар байр 800 мянга, гуравдугаар байрыг 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах аж. Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://president.mn/content/12374 линкээс орж үзэх боломжтой.

Б.Туул

 

 

 

 

 

 

 

相关新闻