Хөлбөмбөгийн охидын баг хилийн чанад дахь анхны сорилтоо хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-15 10:42:54

Монголын хөлбөмбөгийн холбооны дэргэдэх 14 хүртэлх насны охидын шигшээ баг Хонконгийн “Жокэй” клубын нэрэмжит олон улсын тэмцээнд оролцож анхны том сорилтоо хийв.

Тус тэмцээн хоёрдугаар сарын 10-13-нд болж, Хонконг, Тайланд, Лаос, Монголын багууд өрсөлдөв. Байгуулагдаад жил болоогүй Монголын хөлбөмбөгийн холбооны охидын шигшээ баг тус тэмцээнээс хожил аваагүй ч ДАШТ-д оролцдог багуудаас туршлага судалсан нь том сорилт болов. Монгол Улсын 14 хүртэлх насны охидын багийн ахлах дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэн Ики Ёоүжү ажиллаж байгаа юм.

Д.Өлзий

相关新闻