БНСУ-д байнга зорчдог иргэдэд олон удаагийн виз олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭБНСУ руу визгүй зорчих журамд өөрчлөлт орж, ирэх сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ.
Шинэчилсэн журмаар байнгын зорчдог иргэдэд олон удаагийн виз олгох аж. Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн хоёр жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр нэвтэрсэн хүнд хамаарах юм. Олон удаагийн визийг 1, 3 болон 5 жилийн хугацаатай олгох бөгөөд энэ хугацаанд тус улс руу хэдэн ч удаа зорчиж болох юм. Харин тус улсад байнга зорчдоггүй иргэдэд богино хугацаатай буюу 30 хоногийн энгийн виз олгоно.
Мөн Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва Европын нэр бүхий 30 оронд ажиллаж, амьдарч байсан иргэн тухайн улсаас Солонгос руу визгүй буюу шууд нэвтрэх боломжтой.
Харин виз авах хүсэлт хүргүүлсэн өдрөөс өмнөх гурван жилийн хугацаанд БНСУ-д хууль бусаар оршин суусан эсхүл тус улсын хууль тогтоомжийг зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн иргэдэд зөвшөөрөл олгохгүй аж.
Ч.Ариунболд