Самбо бөхийн УАШТ өнөөдөр эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТӨнөөдөр Самбо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа дахь спортын ордонд эхэлж байна.
Тус тэмцээн эрэгтэйчүүдийн 52, 57, 62, 68, 74, 82, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 56, 60, 64, 68, 72, -80, +80 кг-д шилдгүүдээ тодруулах бол байлдааны самбо төрлөөр 52, 57, 62, 68, 74, 82, 90, -100, +100 кг жинд аваргуудаа тодруулах юм. Энэхүү тэмцээний үеэр шүүгчдийн семинарыг удирдаж, УАШТ-ийг хянан шалгахаар Азийн самбо бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Махмуд Абдуллоев Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байгаа юм. Тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ.
Д.Өлзий