8770 ахмад тэтгэвэр авах банкаа өөрчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-02-15 19:00:45

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа сонгох ажлыг эхлүүлсэн.

Тодруулбал, өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэврийг шинээр тогтоолгох иргэд тэтгэвэр авах банкаа өөрөө чөлөөтэй сонгох боломжийг бүрдүүлсэн.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 8770 тэтгэвэр авагч банкаа өөрчлөн, өөрийн хүссэн банкаар дамжуулан тэтгэврээ авдаг болсон байна.

Тэтгэвэр авагч банкаа сонгох, өөрчлөх хүсэлтээ төв болон орон нутгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд гаргасан тохиолдолд асуудлыг тухай бүр шийдвэрлэн ажиллаж байгаа аж.

Б.Туул

 

 

 

 

 

 

相关新闻