Ой тогтоолтын тамирчид маргааш БНСУ-ыг зорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОй тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн БНСУ-д энэ сарын 18-19-нд болох бөгөөд манай улсаас Монголын оюун ухааны академийн 20 тамирчин, багш дасгалжуулагчдын хамт оролцохоор маргааш эх орноосоо мордоно.
Энэхүү тэмцээнд 12 орны 178 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр ур чадвараа сорин өрсөлдөх юм. Тэмцээний шагналын сан нь 30 сая вон юм.
Манай багийн бүрэлдэхүүнд: 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, Олон улсын Их Мастер /ОУИМ/Н.Энхшүр (18 нас), ОУИМ Н.Мөнхшүр (18 нас), Их Мастер С.Акжол (24 нас), Их Мастер Б.Ариунсанаа (15 нас), ОУМ Э.Лхагвадулам (15 нас), Б.Хангал (12 нас) /“Memoriad-2016” оюуны олимпийн хүрэл медальт/, Б.Энхлүүн (8 нас) /“Memoriad-2016” оюуны олимпийн хүрэл медальт/, Б.Бадам-Аюуш (14 нас) /Азийн аваргын мөнгөн медальт/, Л.Чанцалдиймаа (18 нас) А.Нэргүй (17 нас) нарын 20 тамирчин өрсөлдөнө. Энэ оролцогчдын ихэнх нь 4-5 сар хичээллэсэн шинэ суралцагчид юм. Мөн Дархан-Уул аймгаас 3 тамирчин, Орхон аймгаас 2 тамирчин багтжээ.
Д.Өлзий