Талбайн хөлбөмбөгийн шүүгчийн сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-16 12:48:05

Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны байранд талбайн хөлбөмбөгийн шүүгчийн анхан шатны сургалт эхэллээ.

Хүйтний эрч суларч футзалын улирал дуусах хараахан болоогүй байгаа ч шинэ залуу талбайн шүүгчдээ бэлтгэх ажилдаа ийнхүү орж байна.  МХБХ-ны шүүгч болох сонирхолтой залуус эн тэргүүнд анхан шатны сургалтад хамрагдаж шалгалт өгч сертификат авсан байх ёстой. Өнөөгийн манай үеийн шилдэг шүүгчид энэ сургалт дамжаагаар дамжсан байдаг.

Д.Өлзий

相关新闻