Манай бөхчүүд Туркийн багт 3:5-аар ялагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-17 13:36:25

Чөлөөт бөхийн ДЦАШТ-ий “Б” хэсэгт орсон Монголын шигшээ баг хоёрдугаар тойрогт Туркийн багтай өрсөлдөж 3:5 оноогоор хожигдов.

Иран улсын Керманшах хотноо эрэгтэй багуудын Дэлхийн Цомын төлөөх аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Туркийн багтай халз барилдахад манай бөхчүүдээс 70 кг-д Г.Мандахнаран, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо нар өрсөлдөгчөө ялсан байна. Харин 57 кг-д С.Батболд, 61 кг-д Э.Ням-Очир, 65 кг-д Б.Батмагнай, 74 кг-д Б.Анхбаяр, 86 кг-д П.Өнөрбат нар ялагджээ. Өнөөдөр манай бөхчүүд Ираны шигшээ багтай халз барилдана.

Д.Өлзий

相关新闻