Хүүхэд залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэхээр сургалт явуулж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-02-18 18:05:47

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын дунд согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх  сургалтыг Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулиас эхлүүллээ.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.2-т Залуучуудыг хотын соёлд суралцуулах, гэр бүлийн боловсрол олгох, сөрөг зан үйл хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, соён гэгээрүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцлийг сайжруулж, дэмжин ажиллахаар тусгасан. Энэ хүрээнд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэлтэй болгох  зорилгоор тус сургалтыг нэг жилийн хугацаанд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон оюутнуудад зохион байгуулах юм байна.

Монголын сэтгэл судлалын хөгжлийн төвөөс өнгөрсөн онд Нийслэлийн Ерөнхий боловсролын зургаан сургуулийн ахлах ангийн 194 сурагчдын дунд хорт зуршлын талаар  судалгаа хийжээ. Судалгаагаар ЕБС-ийн ахлах ангийн сурагчид хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар маш бага ойлголт, мэдлэгтэй байгаагаас гадна 10 хүүхэд тутмын  зургаа нь эрсдэлтэй нөхцөлд байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан байна.

 Б.Заяа

相关新闻