Н.Алтанхуяг АТГ-т ирж байцаалтаа өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар / МОНЦАМЭ/ . Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас дуудаж байцаалт өгөх тухай мэдэгдэл хүргүүлснийг өмнө бид мэдээлсэн. Н.Алтанхуяг өнөөдөр өглөөний 10 цагаас эхлэн байцаалт өгсөн байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахлах комиссар Д.Золжаргал мэдэгдлийн дагуу Н.Алтанхуягаас байцаалт авчээ. Түүнийг тендерийн хэрэгт холбогдуулан байцаасан бөгөөд Н.Алтанхуяг нь Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдон ажиллаж байхдаа тус дүүргийн 32 дугаар байршилд хүүхдийн тоглоомын талбай ашиглалтад оруулахаар тендер зарлажээ. Улмаар уг тендерээ хууль бусаар явуулан, өөрийнхөө ойр тойрны хүмүүсийн компаниудыг тус тендерт шалгаруулж, улсын төсвийн хөрөнгөөр хүүхдийн тоглоомын талбай барьж ашиглалтад оруулсан ч чанарын шаардлага хангаагүй байна.Тухайн тоглоомын талбайг ашиглалтад оруулсан "Алтантэнгэр" компани дүүгийнх нь, "Аргаадан" компани нь хүргэнийх нь, "ХБО" нь зөвлөхийнх нь тул Ерөнхий сайд байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бус тендер явуулсан, өөрийн ойр дотны хүмүүсийн компанийг шалгаруулсан, улсын төсвийн хөрөнгөөр чанарын шаардлага хангахгүй тоглоомын төв хүлээлгэн өгсөн зэрэгт холбогдуулан байцаалт авсан байна.
Ж.Батсайхан