Хоёр хүүхдийн амь аварсан Д.Ганбатад талархав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-24 11:00:16

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Д.Ганбат энэ сарын 22-нд тус суманд амьдардаг иргэн Д.Ууганбаярын өвлийн байшин шатаж байгаатай таарч гэрт байсан 2-3 настай хоёр хүүхдийг амийг гал түймрийн аюулаас аварчээ.

Д.Ганбат эхнэрийн хамт гудамжаар явж байгаад байшингаас утаа багшран уугиж буйг хараад хажуу айлынх нь хашаагаар дамжин орж, цонхыг нь хагалж хоёр хүүхдийн амийг аварсан байна. Иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн эрдэнэт хүний амь насыг авран хамгаалсан иргэн Д.Ганбат, И.Уранчимэг нарт Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Бэхбаяр талархал илэрхийлж  гарын бэлэг гардуулав.

Ж.Батсайхан

 

 

 

相关新闻