ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж Шинжлэх ухааны гавьяат цол хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-24 16:44:46

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цагаан сарын баярыг угтан салбар салбарын гавьяатыг тодруулж шагналыг гардуулсан юм. Олон гавьяатын дотор ШЕЗ-өөс гурван хүн шагнагдсан байна.

ШЕЗ-ийн дарга, хууль болон философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан бөгөөд түүнийг өнөөдөр МУИС, ХЗДС-ийн хамт олон хүлээн авч баяр хүргэв. Дараа нь ШЕЗ-ийн байранд түүний одоогийн хамтдаа ажиллаж байгаа хамт олон нь хүндэтгэл үзүүлэн хүлээн авч хадаг, мөнгөн аягатай сүүгээр угтан авлаа.  Түүнийг ийнхүү хүндэтгэсний дараа ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайханд "Алтан гадас" одон, ШЕЗ-ийн Хүний нөөцийн газрын дарга С.Энхбаярт " Хдөлмөрийн хүндэт медаль" хүртсэнд нь тус хамт олон бас баяр хүргэж хүндэтгэлийн ёслол хийлээ. Ийнхүү энэ жилийн цагаан сараар эдний хамт олноос төрийн дээд одон, мелалиар гурван хүн шагнуулжсан нь ирэх жил "булган сүүлтэй" байхын билэгдэл болов.

Ж.Батсайхан

 

 

相关新闻