Баянгол дүүрэгт “Эрүүл дүүрэг” хөтөлбөр хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-03-06 16:52:38

“Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа оролцож, 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн ил тод байдлыг ханган, төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн тулд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагийг 14 хоногт нэг удаа хийхээр болсон.

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар өнгөрсөн 100 хоногт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сургуульд хамрагдах идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд дүүргийн 77, 95, 242 дугаар цэцэрлэгт өргөтгөл, шинэ барилгын ажлыг эхлүүлэн, дуусгахад анхаарч ажиллажээ. 

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа ярихдаа, “Баянгол дүүрэг “Эрүүл дүүрэг” хөтөлбөр хэрэгжүүлэх хамгийн том зорилт дэвшүүлсэн. Манай дүүрэг эрүүл мэндийн жишиг дүүрэг болно. Бид ахмад настанд зориулсан нөхөн сэргээх эмнэлэг болон хүүхдийн 100 ортой эмнэлгийн барилгыг амжилттай дуусгаад нээлтээ хийхэд бэлэн болсон. Хараагүй иргэдэд зориулсан 90 айлын орон сууцны барилгын ажлыг дүүрэгтээ хийж дуусгаад байна. Мөн гэр бүл ёслолын ордонг барьж дуусгасан. Бид хөрөнгө оруулалтаас гадна дүүргийнхээ гэр бүлүүд, бага, дунд насны хүүхдүүд рүү чиглэсэн олон арга хэмжээ, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна” гэв.

相关新闻