Туркийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-ын Засгийн газраас зарласан 2017-2018 оны хичээлийн жилийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
Бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр явуулах бөгөөд шуудан болон өөрийн биеэр авчирсан материалыг хүлээж авахгүй юм байна. Хамрагдах хүсэлтэй иргэд www.turkiyeburslari.gov.tr цахим хаяг орж бүртгүүлэх юм.
Тэтгэлэгт хамрагдах бол 1996 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хойш төрсөн, ЕБС-ын дунд ангийг энэ жил төгсөх буюу төгссөн, Турк Улсын ямар нэг бакалаврийн тэтгэлэгт хамрагдаагүй байх гэнэ. Зарим их, дээд сургуулиуд мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалт (SAT, TOEFL, DELF, YDS) өгсөн байхыг шаарддаг. Шалгалтын оноогүй бүртгүүлсэн тохиолдолд тухайн ангилалд шалгарах боломжгүй аж.
Бүртгэл энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 0 850 455 0 982 дугаарын утас болон “info@turkiyeburslari.org” хаягт цахим шуудан илгээн авч болох нь.
Б.Туул