ЕБС-ийн багш нар илтгэл тавьж өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛНийслэлийн Соёл урлагийн газар болон Боловсролын газар, “Өөрчлөлтийг шинэчлэгч төв” ТББ хамтран нийслэлийн ЕБС-ийн багш нарын дунд “Зөв зан чанар-Хотын соёл” илтгэлийн уралдаан зарлалаа.
Тус уралдаан нь 2017-2018 оны хичээлийн жилээс ЕБС-ийн сургалтын агуулгад шалгарсан илтгэлүүдийн дагуу хичээл заах боломж нөхцлийг бүрдүүлж, багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, сурагчдад зөв зан чанар төлөвшүүлэх зорилготой.
Удирдамжийн дагуу багш нар өөрсдийн шинэ санал, санаачилгыг гаргаж илтгэлээ боловсруулах юм. Илтгэлийг гурван үе шаттай зохион байгуулах бөгөөд шалгаруулалтыг ирэх сарын 18-наас тавдугаар сарын 19-нийг хүртэл зохион байгуулна.
Ж.Болор