Хошууч генерал нэг, Бригадын генерал цолыг 4 хүн хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр дээд офицерийн албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг үндэслэн зарим хүнд цэргийн дээд цол хүртээлээ.
Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Жамбаагийн Бадамбазарт Хошууч генерал, Зэвсэгт хүчний жанжин штабын бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Халтарын Даваацэрэн, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч, хурандаа Насангийн Бямбадорж, Зэвсэгт хүчний 345 дугаар ангийн захирагч, хурандаа Лхагвасүрэнгийн Гансэлэм, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Гомбожавын Ариунбуян нарт Бригадын генерал цол тус тус хүртээв.
Энэхүү цэргийн дээд цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж гардуулав.
Д.Өлзий