Нийслэлийн зарим ЕБС-иас эрүүл ахуйн 425 зөрчил илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-03-21 16:01:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан  удирдамжийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын  1, 9, 13,  18, 23,   67, 93, 105, Шавь цогцолбор сургуульд боловсролын хяналт, эрүүл ахуй халдвар хамгааллын  хяналтын  чиглэлээр хамтарсан шалгалт хийжээ.

Шалгалтын явцад давхардсан тоогоор 425  зөрчил илрүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, улсын байцаагчийн 25 заалт бүхий 4  албан шаардлагыг  ерөнхий боловсролын 1, 18,  23,  93 дугаар бүрэн дунд сургуульд хүргүүлсэн байна. Мөн илэрсэн зөрчлийг үндэслэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйл,  Эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2  дахь заалтыг үндэслэн 8 албан тушаалтанд 3 сая 120 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж бүрэн барагдуулжээ.

Шалгалтад хамарсан бүх сургуулиудад  боловсролын чанар хүртээмж, эрүүл ахуй халдвар хамгааллыг сайжруулах,  эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, хууль тогтоомжийг мөрдөх талаар сургалт зохион байгууллаа гэж НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хэлтсээс мэдээлэв.

Ж.Болор

相关新闻