Татварын буцаан олголт ирэх сард эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-22 14:52:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төрийн сангаас Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн буцаан олголтыг ирэх сарын 01-нээс олгох болжээ.

Уг хөнгөлөлтөд хамрагдахаар 74 мянга 222 татвар төлөгч  хүсэлт ирүүлсэн байна. Энэ нь урд оныхоос 503 татвар төлөгчөөр илүү байгаа аж.  Эхний ээлжинд 2017 оны нэгдүгээр сарын 20-ноос өмнө хүсэлт ирүүлсэн 11 мянга 354 иргэний 8.8 тэрбум төгрөгийг олгох юм. Харин нэгдүгээр сарын 20-15-нд материалаа ирүүлсэн иргэдийн буцаан олголтыг тав болон зургадугаар сард шилжүүлэх аж.

Ч.Ариунболд

相关新闻