ЭЕШ-ын нээлттэй өдөрлөгөөр элсэгчдээс сорил авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-03-31 11:53:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-өөс "Элсэлтийн ерөнхий шалгалт-2017" нээлттэй өдөрлөгийг маргааш БСШУСЯ-ны харьяа "Шинэ эрин" лаборатори сургуулийн байранд зохион байгуулна.

Өдөрлөгийн үеэр иргэд олон нийт, шалгуулагчдад зориулсан ЭЕШ-ын бүртгэл, зөвлөгөө мэдээлэл өгөх, өргөдөл гомдол шийдвэрлэх юм. Мөн “Мэргэжил сонголт- ЭЕШ-ын бүтэц зохион байгуулалт, шалгалтад анхаарах зүйл" сэдэвт уулзалт зохион байгуулахаас гадна ЭЕШ-ын урьдчилсан сорил шалгалтыг зохион байгуулж, дүн оноог танилцуулах аж.

Энэ жилийн ЭЕШ ирэх зургадугаар сарын 14-нөөс эхэлнэ. ЭЕШ-т орох  хүүхэд залуусыг бүртгэх ажил  ирэх сарын 14-нд дуусна.

Ж.Болор

 

相关新闻