МҮЭХ -ноос улс төрийн намуудад мэдэгдэл хүргүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММҮЭХ-оос Засгийн газар, Улс төрийн намуудад мэдэгдэл хүргүүлсэн байна.
Уг мэдэгдэлд "Иргэдийг улс төрийн намын харъяаллаар нь ялгаварлан тэдний хөдөлмөрлөх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчих явдал сүүлийн 27 жилийн хугацаанд үргэлжилж байна. Сонгуулийн үр дүнгээр эрх баригч болсон Улс төрийн нам нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх болсондоо ажил үүргээ хуулийн дагуу хэвийн гүйцэтгэж байгаа төрийн мэргэшсэн албан хаагчдыг халж сольсоор байна. Төрд итгэх иргэдийн итгэл суларч, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна. Улс төрийн үзэл бодлоор нь далимдуулан хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажилгүй орлогогүй болгож байгаа явдал нь нийгэмд цөхрөл, бухимдлыг бий болгож, иргэдийг амь нас, эрүүл мэндээрээ хохирох болон төрийн албаны тогтвортой үйл ажиллагаа алдагдахад хүргэж байна. Иймд намын гишүүнчлэлээр нь төрийн албан хаагчдыг халж өөрчлөхгүй, ахмад, залуу үе, эмэгтэйчүүдийг улс төрийн үзэл бодол, намын харъяалалаар нь хуваан талцуулахгүй байх, тэднийг эх орныхоо тусгаар тогтнол хөгжил, дэвшлийн төлөө гэсэн нэгэн зорилгын дор хамтран ажиллаж, зохистой хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээг авахыг МҮЭ-ийн холбооноос Засгийн газар, нийт улс төрийн намуудад хандан мэдэгдэж байна" гэжээ.