Цао Жян: 1000 айлын түр оршин суух орон сууц барих төслийг түргэвчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр БНХАУ-ын Гадаад тусламжийн газрын Азийн хэлтсийн эдийн засаг, худалдааны нарийн бичгийн дарга Цао Жянтай уулзах үеэр Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 1000 айлын түр оршин суух орон сууц барих төслийн ажлыг түргэвчлэх асуудлыг хөндөв.
Манай талаас дээрх орон сууц барих газар, дулаан, эрчим хүч, дэд бүтэц, барилгын зураг төслийг бэлэн болгоод буй аж.
Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Хоёр талын Засгийн газрын түвшинд асуудал шийдсэн тул барилгын ажлыг эхлэх цаг болсон. Байгаль орчинд хор нөлөөгүй, буцалтгүй тусламжийн хүрээнд хийж байгаа учраас чанар, шуурхай байдалд анхаарч байна. Миний бие энэ төслөөс гадна Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй зарим төслийн ажлын хэсгийг ахалж байгаа.Үүнтэй харьцуулбал уг төсөл харьцангуй удаан байгаад салбарыг тэргүүлж буй хүний хувьд шуурхайлах саналтай байна” гэв.
Харин БНХАУ-ын Гадаад тусламжийн газрын Азийн хэлтсийн эдийн засаг, худалдааны нарийн бичгийн дарга Цао Жян “Таныг мэргэжлийн хүний хувьд яарч, мэддэг чаддаг ажлаа цаасан дээрх үг биш бодит ажил болгож харахыг хүсч байгааг ойлгож байна. Ирэх тавдугаар сарын эхээр манай талаас зөвлөх компаниа ирүүлж ажлыг түргэвчлүүлэхэд анхаарч ажиллана” хэмээн тодотголоо.

Б.Заяа