Шүд эрүү нүүрний эмнэлгийн өргөтгөл ашиглалтад оров
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦМЭ/. АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль /НАСС/-ийн Шүд эрүү нүүрний эмнэлгийн өргөтгөлийн барилгын нээлт өнөөдөр боллоо.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нээж хэлэхээ, "Нүүр ам судлалын сургуулийн Шүд эрүү нүүрний эмнэлэг үйл ажиллагаагаа өргөжүүлснээр эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болох нүүр, амны хөндийн өвчлөл буурахад тодорхой хувь нэмэр оруулах болно. Иргэд шүд, амны хөндийн өвчнөөс сэргийлснээр бусад өвчнөөр өвчлөхгүй байх, тухайлбал бөөрний дутагдалд орох, үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлж чадах юм. Ирэх 10 жилд хэрэгжүүлэх “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-д нүүр ам судлал, амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр тодорхой үе шаттай ажлыг хийхээр төлөвлөсөн”гэв.
Нүүр ам судлалын сургууль нь судалгаа, сургалт, эмнэлзүйн үйл ажиллагааны нэгдлийг хангаж, оюутны суралцах орчин болон эмчилгээ, үйлчилгээ явуулах таатай нөхцөл бүрдүүлж, чанартай мэргэжилтэн бэлтгэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Ж.Болор