Гурван талт улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг шаардана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөл өнөөдөр хуралдаж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн зарим заалтын хэрэгжилтийг шаардах хамтын маргаан үүсгэх болжээ.
Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас үүдэн Засгийн газар ОУВС-тай хэлэлцээр байгуулахдаа Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 2.5 болон 3.2, 3.9 дэх заалтыг зөрчсөн хэмээн үзэж, маргаан үүсгэх ажлын хэсэг байгуулсан байна.
Хэлэлцээрийн 2.4 заалтад Бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ татвар бий болгоход түншлэгч талуудтай зөвшилцөх, 2.5 заалтад Валютын ханшны өсөлтөөс шалтгаалан аж ахуйн нэгж, иргэдэд учирч буй хүндрэл бэрхшээлийг судалж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ хэмээн заажээ.
Мөн хэлэлцээрийн 3.2-т Тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө нэмэлт хэлэлцээр байгуулж, шийдвэрлүүлэх, 3.9 заалтад Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амын цалин орлого, нийгмийн хамгааллын түвшинг дордуулахгүй байхаар тусгасан байна.
Маргаан үүсгэх ажлын хэсэгт МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх З.Сүхбаатар, Хөгжлийн бодлогын газрын дарга Г.Төмөрбат, Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын мэргэжилтэн Э.Баатарцогт нар багтсан байна.

Ч.Ариунболд