УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд өөрсдийн баримтлах байр сууриа нэгтгэнэ.
УИХ дахь АН-ын бүлэг "А" танхимд, МАН-ын бүлэг "Б" танхимд хуралдах бол "Шударга ёс" эслийн бүлэг "В" танхимд хуралдана. Харин Бие даагч гишүүдийн зөвлөл уламжлал ёсоор 11.00 цагт "Г" танхимд мэдээлэл хийх юм.
Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөл хэлэлцэхээс гадна Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай”, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Ч.Ариунболд