Нарны цахилгаан станцын шав тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговьаймгийн Сайншанд суманд 30 мвт-ын нарны цахилгаан станц барихаар ажлаа эхлээд байгаа “Дезерт солар пауэр вуан” ХХК өнөөдөр барилгын ажлынхаа шавыг тавилаа.
Сайншанд сумын зүүн талд морь барианы газрын ойролцоо сүндэрлэх нарны цахилгаан станц нь нарны эх үүсвэрээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд тус аймагт шаардлагатай эрчим хүчийг дахин хуваарилах, нөөц эх үүсвэрийг бий болгох, эрчим хүч экспортлох зорилготой.
Барилгын ажлыг тавдугаар сарын 01-нээс эхлэн гүйцэтгэж ирэх наймдугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн байна. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу орон нутгаас ажлын байранд ажилтан шалгаруулж авахаар нээлттэй ажлын байр зарлажээ.
Самбар угсралтын ажилтан, хөдөлмөр хамгааллын инженер, цахилгааны угсралтын ажилтан, барилга угсралтын туслах ажилтан зэрэг 150 гаруй ажлын байранд ажилтан шалгаруулж авах аж. Ажилтан шалгаруулж авах үйл ажиллагааг аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.

Х.Эрдэнэбулган