Маргааш урд хилийн боомтууд ажиллахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын хилийн боомтууд маргааш ажиллахгүй.
Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын Олон улсын хөдөлмөрчдийн баяр тохиож байгаатай холбоотой урд хилийн боомтууд ажиллахгүй.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу эл шийдвэр хэрэгждэг байна.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.
Б.Туул