Уламжлалт мэдээллийн хэрэгслийн тоо буурч, цахим сайт нэмэгдсэнийг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэвлэлийн Хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын статистик мэдээлэл бүхий “Монголын хэвлэл-Өнөөдөр” 2017 оны тайланг хэвлэн нийтэлж, салбарын хөгжлийн чиг хандлагын талаар танилцууллаа.
Судалгааны мэдээллээс харахад сүүлийн таван жилд хэвлэл мэдээллийн байгууллагуудын тоо жил бүр буурчээ. 2012 оноос хойш 2017 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд уламжлалт мэдээллийн хэрэгслийн тоо 100-аар буурсан байна. Хэвлэмэл сонины борлуулалтын хэмжээ таван жилийн өмнөхөөс 40 гаруй хувиар, сэтгүүлийн тоо 60 орчим хувиар тус тус буурчээ. Харин радиогийн долоо хоногийн нэвтрүүлгийн нийт цаг долоон цагаар, телевизийнх найман цагаар нэмэгдсэн байна.
Уламжлалт мэдээллийн хэрэгслийн тоо буурахын хэрээр цахим сайтын тоо жилээс жилд өсч байна. Харин сүүлийн хоёр жилд сайтын тоо харьцангуй тогтвортой байгаа бөгөөд 2017 оны эхний байдлаар 100 орчим мэдээллийн сайт тогтмол ажиллаж байна. Уламжлалт мэдээллийн хэрэгсэл буюу сонин, сэтгүүл, радио, телевиз цахим аргаар агуулгаа цацах, сурталчлах, захиалга авах зэрэг нь эрчимжиж байгаа юм. Үүнд ялангуяа фэйсбүүк чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Өнгөрсөн жил ФМ радиогийн салбарт мэдэгдэхүйц дэвшил гарч, радиогийн найман сувгийг ухаалаг утасны аппликейшнээр сонсох боломжтой болжээ.
Хэвлэл мэдээллийн салбрт 4700 гаруй хүн ажиллаж байгаагаас тал нь сэтгүүлч, редактор байна. Нийт ажиллагсдын 56 хувь нь телевизийн салбарт ажиллаж байна. Орон нутагт телевизээс бусад мэдээллийн хэрэгслийн тоо буурав. Нийт сонины борлуулатлад орон нутгийн сонины эзлэх хувь 5.9 хувьд хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс төдийгүй сүүлийн 10 гаруй жилд гарсан хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэдгийг Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах тодотгов.
2016 онд хэвлэл мэдээллийн салбарт гарсан өөрчлөлт болон хэрэглэгчдийн судалгааны үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” номоос авах боломжтой юм.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр