Улсын Гуравдугаар төв эмнэлгийн гаднах талбайг тохижуулж дуусав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДнийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд, “Улсын Гуравдугаар төв эмнэлэг бол нийслэлчүүд төдийгүй Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд ирж үйлчлүүлдэг үндэсний хэмжээний лавлагаа төв эмнэлэг юм. Өнгөрсөн оны 10 дугаарсард бид тус эмнэлгийн олон жил шат шатны байгууллагад асуудлаа тавьж шийдвэрлүүлж чадаагүй байсан автомашины зогсоолын асуудлыг бүрэн шийдвэрлэж, өнөөдөр тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн зогсоолтой холбоотой бухимдал, хүндрэл, чирэгдэл бүрэн арилсан байна. Энэ тохижилтын ажил Улаанбаатар хотын 2017 оны хаврын хот тохижилтын ажлын хамгийн эхнийх нь учраас ийнхүү ач холбогдол өгч 10 хоногийн хугацаанд үндэсний төв эмнэлгийн нүүр царайг илэрхийлэхүйц тохижилттой ногоон байгууламж, явган хүний зорчих хэсэг, гэрэлтүүлэг, үйлчлүүлэгчдийн амрах хэсэг бүхий иж бүрэн тохижилттой бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгээд байна. Бид 2017 онд эмнэлэг болон сургууль, цэцэрлэгийн гаднах тохижилтод анхаарч ажиллана. Бидний дараагийн тохижуулах газар бол ГССҮТ, Сонгино хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг байх болно” гэв.